What's New

АЗ ЖАРГАЛЫГ ДОТРООСОО

Хүн төрөлхтөн бичнээс ялгагдах болсон цагаасаа эхлэн аз жаргал гэгч зүйлийг хүсэж мөрөөдөж эхэлсэн. Харамсалтай нь одоо ч энэ нь зөвхөн гадны нөлөөнөөс үүдэлтэй гэдэг ойлголт бидний дунд байдаг. Тэгвэл Допамин, Окситосин, Серотонин, Эндорфин гэсэн их дөрвөлийн тусламжтайгаар бид аз жаргалыг дотроосоо мэдрэх боломжтой юм. Эдгээр 4 даавар нь тархины баруун зүүн хэсгийн хооронд мэдээлэл дамжуулдаг невротрансмиттеруудаар дамжуулан үүргээ гүйцэтгэдэг байна.

Допамин (Dopamine)

Энэ бодис нь бидний тавьсан хүсэл зорилгодоо хүрэх, хэрэгцээт зүйлсийнхээ төлөө хөдөлмөрлөх сэдлийг өгч, түүндээ хүрсэн тохиолдолд хүнд маш их хэмжээний таашаалыг мэдрүүлдэг. Өөртөө итгэлгүй байдал нь уг даавар багссантай холбоотой юм.  Судалгаанаас үзэхэд энэ даавар багатай хүмүүс хоол хүнс бага хэргэлэж, аливаа зүйлийг хэт амарчилах гэсэн оролдлого хийсээр цагаа алддаг , харин их ялгаруулдаг хүмүүс хоёр дахин их идэхийн хажуугаар тухайн боломжийг мөн адил хэмжээгээр ашиглахыг оролддог байна.

Том зорилгыг олон жижиг зорилтуудад хувааж тэдгээрт хүрч эхэлснээр допаминаа ялгаруулах боломжтой, харин зорилтод хүрсний дараа өөрийгөө дуртай хоол аль эсвэл хундага дарсаар шагнахаа мартав аа. Өөрийн амьдралын гол зорилгодоо анхаархын хажуугаар жижиг зорилтууд дор бүр нь тавьж дараа дараачийн үр дүнд хүрснээр Допамины илүүдлээс салж тогтмол ялгарлыг бий болгож болно.

Албан байгууллагын удирдлагуудад зөвлөхөд та ажиллагсадынхаа хөдөлмөр, амжилтыг дор бүр нь үнэлж нэмэгдэл цалин эсвэл мэндчилгээний хуудас зэрэгээр матгсаны үр дүнд дараа дараагийн ажилд тухайн хүмүүсийн оролцох оролцоо, бүтээмж зэрэг нэмэгдэх боломжтой.

Окситосин (Oxytocin)

Окситосин нь итгэл, дотно харилцаа болон урт удаан үерхлийг бий болгодог. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд дотно харицаа үүссэн үед илүүтэйгээр ялгарах ба эхчүүд төрөх үед мөн ялгардаг. Гол зорилго нь бат бөх харилцааг бий болгож, нийгмийн харилцааг сайжруулахад оршдог гэдгийг судалгааны үр дүнд баталсан байна.

Dr. Paul Zak-ийн үзэж байгаагаар Окситосин тогтмол ялгаруулах хамгийн энгийн арга бол тэврэлт юм. Тэврэлт нь мөн зүрх судасны өвчинөөс сэргийлж, биеийн эсэргүүлийг сайжруулдаг байна.

Ямар нэг хүнээс бэлэг хүлээн авах нь окситосины хэмжээг нэмэгдүүлдэг учир та хувийн харилцаандаа энэ аргыг мөн ашиглаж болох юм.

Серотонин (Serotonin)

Серотонин нь та өөрийгөө хэр чухал, хэр давтагдашгүй гэдгээ мэдрэх үед хамгийн ихээр ялгардаг. Ганцаардал болон депресс нь уг даавар бага үед илэрдэг. Зарим хүмүүс гэмт хэргийн бүлэглэл зэрэгт холбогддог нь Серотонин ялгаруулах гэсэн буруу зуршлуудын нэг юм. Уйлах болон бусад төрлийн антидепрессантуудын зорилго ч мөн адил Серотонин ялгаруулах гэж Принстоны их сургуулийн профессор Barry Jacobs үзжээ.

Өмнө нь гаргаж байсан өөрийн амжилтуудыг дахин бодох нь тухайн агшинд дахин очих боломжийг олгодог байна. Бидний тархи төсөөлөл болон бодит байдлын ялгааг мэдрэхдээ муу учир аль ч тохиолдолд энэ нь Серотонин ялгарах шалтгаан болдог. Хэрэв танд стресс, уур бухимдалтай өдөр тохиосон бол өөртөө цаг гаргаад өмнөх амжилтуудаа эргэн санаарай.

Гадаа гарч кофе уух, 20 минутын туршид наранд байх нь бидний арьс нарны хэт ягаан туяаг шингээж Серотонины гол бүрдлүүдийн нэг болох Д витаминыг хүлээн авдаг. Гэсэн хэдий ч хэт их хэмжээний ягаан туяа эрүүл мэндэд хортой гэдгийг санахад илүүдэхгүй биз.

Эндорфин (Endorphins)

Эндорфин нь бидний бие өвчинд үзүүлдэг хариу үйлдэл гэж тодорхойлвол илүү тохиромжтой. Морфинтой адил бидний өвчинг мэдрэх мэдрэлтийг багасгаж өгдгөөрөө онцлогтой.

Уг дааврыг ялгаруулах хамгийн энгийн арга бол инээх. Аливаа хошин шогийн тоглолт үзэх, онигоо сонсох зэрэг инээх үр дагавар бий болгох үйлдлийн үед ч ялгарсаар байдаг. Ажлын хамт олныгоо төрөл бүрээр хөгжөөх нь таныг эмчийн өрөөнөөс хол байлгах баттай арга юм.

Сүүлийн үед бидний түлхүү хэрэглэж байгаа үнэртэй лаанууд тэр дундаа ванилийн үнэр , хар шоколад идэх, халуун ногоотой хоол зэрэг нь бүгд Эндорфиний ялгарлыг нэмэгдүүлдэг байна.

D.O.S.E

            Дээрх 4 дааврын зөв зохистой ялгарлыг удирдаж сурснаар бид аз жаргалтай өдрүүдийг ухамсартайгаар бий болгох боломжтой боллоо. Бусдад нэр хүнд болон үнэлэмж хайх, өөлөх, гоочлогдох гэсэн гадны нөлөөнд өөрийгөө автуулах болсон энэ нийгэмд бид өөрт болон бусдад ямар өөрчлөлтийг бий болгож чадах вэ гэдгийг ухамсарлах нь чухал гэж бодож байна.