What's New

ЗУРАГ СОНИРХОГЧ: СЭЭГИЙ “Moments” Photo interview №27

IMG_4110

Ложистик, тээвэр зохион байгуулалтын мэргэжилтэй ч загвар, хөгжим, зураг гуравтай үргэлж ойр байсан тэрээр анх 2010 оноос Yahoo, Flickr-с зураг үзэж сонирхож эхэлжээ. Түүний инстаграм хуудсаас (@serdariya) илүү олон сонирхолтой зургуудийг үзээрэй.

Сээгий: Би minimal, silhouette, portrait зургууд сонирхдог. Анхандаа том дурантай камер бариад явдаг байсан ч сүүлд авсаархан учраас утсаараа зураг авахыг илүүд үзсэн. Миний авсан зургуудад голчилдог төрөл гэж онцлох амар биш. Ихэвчлэн тухайн үед надад таалагдсан мөчүүдийг авдаг. Гэхдээ TableTop авах дуртай. Зураг л бүгдийг мөнхлөж чадах юм шиг санагддаг. Сайхан муухай бүх мөчид зураг авахыг хүсдэг.