What's New

“CRISIS, PLEASE BE GOOD TO ME.” – НЭЭХ ХАМААРАЛГҮЙ МОНГОЛ ЗАЛУУ

joan9olnkefnklasdkg

Эдийн засгийн хямрал хүчээ аваад эхэлсэн. Маниусд бас л хамаатай, миний үеийн төгсөж амжаагүй нөхдүүдэд бүүр их хор хөнөөлтэй. Ахлах сургуульд байхад хямрал болсон болоогүй надад шууд утгаараа халдаж чаддагүй байсан болоод ч тэр үү оюутан болсноос төгсөх хүртэл хямралын процесс тодорхой хэмжээгээр намайг дарамтлаад амжсан байх юм. Зурагт үзэхэд түүгээр гарч байгаа юм дотроо л болдог, надаас бол хол гэж боддог байсан үе саяхан, гэтэл өнөөдөр нүүр тулчихсан бүс мүс, чангалж болох бүх юмны тухай бодож хана гөлрөн суухад амьдралын бас бус асуудлууд жин нэмж нерэвтүүлэх жишээтэй. Санаа зовоож шар үс босгоод байгаа хямрал нь бидний үеийн залуучуудад өнөөдрийн түвшинд яг ямар хамаатай юм бээ гэдгийг ярилцья.

Таксиддаг байсан нь автобусдаж , автобусддаг байсан нь алхаж, алхдаг байсан нь алхасаар байх хатуу хүйтэн өвөл айсуй. Бодoхоор л гомдоод байх юм гэдэг шиг хэндээ ч гомдох вээ дээ. Эртхэн дулаахан өвлийн гутал, зузаан хувцасаа базаагаад, хөл мөлөө боломж байгаа дээр нь амраагаад ав, битгий гадуур тэнэ.

Төгсөх гэж яарч буй найзууддаа
Оюутан найзууддаа зөвлөхөд голчоо дээшлүүлж “70” авах талаар бодсон нь дээр. Авсаныхаа дараа алсан байхад хэн ч гомдолохгүй, гомдохгүй учир нь тэд алхсаар (бас мөнгийг алсаар) байх болно.”Чи ёстой нарийн марийн” гэсэн үг ийм үед нэгэндээ хэлээд ТЭНЭГ шүү, боломжтой бол бөөнөөрөө цад, боломжгүй бол бөөнөөрөө өлс, цадах нэг нь цадна л биз.

Тамхийг уул нь багасгавал бас нэг дарамт багсана. Гэхдээ багасга гэж байгаа юм биш л дээ, орохдоо бусдыг дагаж ордог нь ч байна, үнэхээр тамхинаас өөр сэтгэлдээ найдах юмгүй болоод орсон нь ч байдаг байх. Тэгэхээр тэгээд бодох л хэрэгтэй, нээх хүнд бодол өгөх гэсэндээ биш тархинд чинь ядаж нэг оч үсэрсэн болгох гэж дурьдав. Хүнд сэдэвтэй нийтлэл бичиж байж бодол нэмээд яахав гэж бодсон байх нь байна шд, бичдэг хүн нь.
Тэгээд л хагас бүтэнсайн тав дахь өдрийг алгасахгүй шоудаад л ……………заза тоголсын.

Нээх гоё том хүн болчихсон юм шиг, үгүй ч юм шиг анхныхаа ажилд орох дадлагын хугацаагаа “эдлэж” буй найзууддаа
Асар хүнд нэртэй ДИПЛОМыг саяхан над шиг олж авчихаад гэртээ тааз ширтээд, ажил олсон найзууддаа атаархаж байгаа болон ажил дээрээ хэмнэлээ олохгүй дадлагын оюутан шиг чардайгаад, гэртээ тааз ширтэж буй найздаа атаархаж, цайны цагаараа нулимастай хоол залгилаж буй найзууддаа зөвлөхөд өглөө эрт босож автобусдах гэдэг нь л “JACKPOT” юм. Өмнөх орой нь гарч цэнгэн хөгжилдсөн тохиолдолд өглөө нь нэг бус удаа 5-хан минутаар өөртөө чөлөө өгөх үе гарна, тэр үед өрөөнийхөө хаалгыг хааж байгаад гол нь гэрийнхнийгээ сэрж амжаагүй байхад, яагаав нөгөө газраа нуусан хэдэн төгрөгнөөсөө таксины мөнгөө гаргандаа. Гэрээсээ ажил хүртлээ зараа залгисан ч бардам царайлах үе таксинд л өнгөрнө.

За тэгээд яриад л байвал яриад л байна. Би бараг өөрөө сүүлд нь та нарт гомдоод дуусах юм болно. Сэтгэлээр шамирвал доошоо ёроолгүй гэдэг үг толгойд орж ирээд болдоггүй, бич л гээд байгаа юм байлгүй дээ. Өмнөх үед хэцүү байхад болгоод л байсан, болгож л байна, болгосоор ч байх болно. Залуучууд ийм л байдаг шд, өлсөж зовсон ч үхдэггүй, тэгээд л зовлон үзээд ирэхээрээ Godfather царай сууж өвгөрнө шүү дээ найзууд. Хэзээ хэзээнээс зовлон үзсэн ард түмэн л их юм олж авдаг бодит сургамжууд байдаг. Энэ хямрал , тэрний дараагийн хямрал, тэрний дараагийнх бүгд л түр зуурынх учир залуучуудаараа гар гараасаа барилцан бүсээ чангалаад хүүхдийн төлөө ч өөрсдийнхөө төлөө ч “хэмнэ” гэж хэлцгээгээд, бидэнд зориулагдсан хямралыг зодьё. Хэсэг хугацааны дараа хямралын нөгөө эрэгт оюутны гуанзнаас авсан бүтэн (БҮТЭН ШДЭЭ!) порц хоолтой уулзацгаая. (Жич: Xөөрхөнүүд нь коммент үлдээгээрэй)

AVE: Mika D