What's New

DJ ENKOOL BRINGING THAT OLD THING BACK Photo interview №30

blog.ave.mn та бүхэнд орчин цагийн бүтээлч хүмүүсийг сорчлон танилцуулахыг зорьдог билээ. Тэгвэл энэ удаад бид зуны дуу хөгжмийн цөөнгүй үйл ажиллагаануудыг доргиoж өгсөн Enkool-ийг оролцуулж байна.

AVE: Анх хэзээнээс ди-жей хийж эхэлсэн бэ?

Enkool: 2011 оны хавар найзуудтайгаа уулзаж байгаад ер нь хэдүүлээ хип хоп парти хийе гэж ярилцаж байх үед Quiza, D-Lob хоёрын Дунд Гол гэдэг нэртэй duo гардаг үе байсан. Бид хэд D-Lob-той уулзаад хэдүүлээ хамтраад гоё юм хийе гэж ярьсаны эцэст нэгдээд Dund Gol Collective-ийг эхлүүлж байсан. Тэгээд Eamar, Ku-G, Bjay, D-Lob, Quiza гэх бүрэлдэхүүнээр Sky Lounge-д Dund Gol Beat Detectors гэдэг парти хийсэн.

 

“Wu Tang-ийн Enter the Wu Tang (36 chambers) цомгийг сонсчихоод бүр шоконд орж байсан.”

 

AVE: Анх дуу хөгжимтэй хэрхэн танилцсан бэ?

E: Үеийнхээ хүүхдүүдийг бодвол бараг хөгжим сонсдоггүй байсан. Гаднаас Eminem, 50 cent, Монголоос Люмино, Татар, BB Chain сонсдог байсан. 5-р ангид байхдаа Wu Tang-ийн Enter the Wu Tang (36 chambers) цомгийг сонсчихоод бүр шоконд орж байсан. Хип хоп хөгжим сонсох шалтгаан болсон гэж хэлж болно.

AVE: Сэт тавихдаа ихэвчлэн бэлдэж ирдэг үү эсвэл тухайн газрынхаа сонсогчдоос шалтгаалж тэр үедээ тавьдаг уу?

E: Ер нь эхлээд тодорхой хэмжээнд бэлддэг, тэгэхдээ түлхүү тухайн газрын сонсогчид, уур амьсгалаас хамаарч сэтээ тавьдаг. Голдуу hip hop, funk trap урсгалын сэтүүд тавьдаг. Монголд сонсогчид янз бүр байдаг. Хаана тоглож байгаагаас шалтгаална л даа. Мэдээж өөрийн хүссэн хөгжмөө тавихыг илүүд үздэг, тэгэхдээ миний хувьд хүссэн хөгжмөө шинэ хөгжимтэй хослуулж тоглодог.

 

enkool

 

AVE: Анх ди-жей хийх талаар яаж суралцаж байсан бэ? Техник, технологи хөгжөөд ди-жей хийх, дуу продюсерлах гэх мэт нь илүү амар болоод байгаа. Энэ чамд хэр нөлөөлж байна?

E: Анх Дунд Гол дээр тоглож байхад Рioneer контроллер дээр тоглож үзээгүй байсан, ер нь DJ technology талаар бараг мэддэггүй байсан. Өөрөө интернэтээр бичлэгүүд үзээд, найзынхаа контроллер дээр, дараа нь өөрөө контроллер худалдаж аваад оролдож байж сурсан. Practice makes perfect.

AVE: Монголоос онцлох ди-жей?

E: Одоо үед гэх юм бол Бодьхүүг онцлоно. Хуучнаас гэвэл миний хамгийн хүндэлдэг ди-жей OG-г буюу Монголын анхны скратч ди-жей бас анхны англиар ярьдаг хөтлөгч.

AVE: Энэ зун хөгжмийн олон үйл ажиллагаанууд дээр ди-жэй хийсэн. Клубуудад мөн нэг хөгжмийн сонирхолтой хүмүүс цугларсан үйл ажиллагаанууд дээр тоглох ялгаа нь юу байдаг вэ?

E: Энэ зун Playtime, Hunnu Music Festival хоёр дээр тоглосон. Ер нь би event дээр тоглох биш, өөрөө event-ээ зохион байгууллахыг хүсдэг. Мэдээж ямар ч том клубт тоглосноос хөгжмийн сонирхолтой, мэдлэгтэй хүмүүс цугласан газар тоглосон нь хамаагүй таашаaлтай. Ялгаа нь гэх юм бол тэр хүмүүс хөгжим мэдэрч, цагаа зугаатай өнгөрүүлж, бүжиглэх гэж ирдэг.

AVE: Hunnu Music Festival дээр Tokimonsta, Benjamin, Yann дараа нь Diplo гэх гадаадын ди-жей нар ирсэн. Очсон хүмүүст хэр хүрсэн бэ?

E: Миний хувьд энэ жилээс дэлхийд алдартай хүмүүс Монголд ирдэг болсонд маш баярлаж байгаа. Tokimonsta-г 2011 онд анх сонсож байсан, амьдаар үзэхийг их хүлээж байсан. Хүмүүст хүрэх нь янз бүр байсан, заримд нь таалагдсан бусад нэгэнд нь таалагдаагүй байх. Diplo бол үнэхээр төгс байсан. Яалт ч үгүй одоо үеийн ТОП 5 ди-жей нарын нэг мөн юм байна лээ. Зөвхөн ди-жей performance биш, тайзны гэрэлтүүлэг, дүрс ямар чухал байдгийг харуулж чадсан.

 

10531473_799665113386830_403129330143018076_o

 

AVE: Hi n Lo, Vibelyst Team хоёрын талаар?

E: Vibelyst-д Eamar бид 2 байдаг. Hi n Lo-д болохоор би болон миний найзуудын нэгдэл, коллектив юм уу даа. Би Америк явж ирчихээд интернэтэд хөгжмийн группт байдаг найзуудаараа уулзаад гоё хөгжим солилцож, танилын хүрээндээ зориулсан үйл ажиллагаа хийж эхэлсэн.

AVE: Хөгжмийн тал дээр нөлөөлсөн уран бүтээлчид?

E: Хамгийн их нөлөөлсөн нь миний хамгийн дуртай хамтлаг Tribe Called Quest, тэрнээс гадна Jimi Hendrix, Prince. Хип хоп хөгжимд бол маш дуртай. Тэгэхдээ өөр ямар ч урсгалын хөгжимд нээлттэй байдаг.

AVE: Америкт байхдаа ямар чиглэлээр сурдаг байсан бэ? Цаашдаа хөгжмийн тал руугаа түлхүү сонирхох бодол бий юу?

E: Америкт байхдаа график дизайнераар сурч байсан, цаг заваараа  сургуулийнхаа радио дээр нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Цаашдаа график дизайнераар явна. Мөн хөгжимдөө ч цагаа зарцуулнаа, чөлөөт цагаараа хийх дуртай зүйл учраас.

 

11334278_1467230053575269_4838439077930100468_o

 

AVE: Enkool гэдэг нэр хаанаас үүсэлтэй вэ?

E: Энкүүлээ гэж дууддаг байсан, тэр нь хэтэрхий cute санагдаад Enkool болгочихсон.

AVE: Vibe 105.5 FM-д Шил Аут нэтрүүлэг хөтөлж байгаа. Тэрний талаар?

E: “Шил Аут” нэвтрүүлэг Пүрэв, Бямба гаригуудад 6-12 цаг хүртэл явдаг хип хоп нэвтрүүлэг. Манай Loichihson Crew-гийн Diddy болох Fla бид хоёр хөтөлдөг.

AVE: Уншигчиддаа хоёр DJ санал болговол?

E: Сүүлийн үед дуртай байгаа DJ A-Trak, Kaytranda хоёрыг санал болгож байна.