What's New

ENJOY LIFE RESPONSIBLY

Enjoy Life Responsibly

keep-calm-and-take-the-responsibility

            21 дүгээр зуунд амьдарч буй залуучуудын хувьд мөнгөний араас улайрах биш өөрийн дуртай зүйлийг хийснээр мөнгө өөрөө ирдэг гэдгийг ойлгосон, зүгээр нэг ажил хийх тухай биш, юм хийж бүтээхийг эрмэлзэж байна. Миний эргэн тойронд ч тэдгээрийн жишээ нилээдгүй байдаг, тэднийг хараад би мөн урам зориг ордог юм.

Насанд хүрсэн хүний амьдралын ихэнх хувь ажил дээр нь өнгөрдөг байх. Тэр ч утгаараа үлдсэн амьдралынхаа туршид юу хийхээ сонгож байгаа учраас их дээд сургуульд орж мэргэжил сонгохдоо хамгийн нухацтайгаар бодож, дотоод хүнийхээ хэлж буйг чухалчилан авч үзэх хэрэгтэй юм билээ. Харамсалтай нь тийм биш байна, залуучуудын мэрэгжил сонголтын нийтлэг хандлага бол эцэг эхийн сонголтыг дагах дээр оршиж байгаа юм. Бидний эцэг эхийн амьдарч байсан үеийг аваад үзэхэд тэдгээрийн зөвлөж байгаа юм буруу биш, тэд чамайг бас намайг тогтсон цалинтай, өөрөөр хэлбэл мөнгөнөөс хамааралгүй болох тэр үедээ хамгийн энгийн бөгөөд нийтлэг байсан аргыг  л зааж өгч байгаа гэж би ойлгосон. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш тогтолцоо ч их өөрчлөгдсөн. Улс орон маань зогсолтгүй хурдан хөгжиж байгаа энэ үед хүн бүр эдийн засагч, хуульч , санхүүч, дизайнер эсвэл ямар нэг юмны менежер бус тухайн салбартаа л тэргүүлэгч байх нь хамгаас чухал. Бид бүгд бизнесмэн болох албагүй, хэрэв та үнэхээр business сэтгэлгээтэй бол цаг хугацааны эрхээр тэр салбартаа тэргүүлээд гараад ирнэ. Гол нь суралцахаа л зогсоож болохгүй. Иймээс хэрэв таньд  Malibu  дахь хаус болон хажуудаа таны нэртэй дарвуулт завь нүдэнд чинь одоо ч гэсэн буусаар байгаа бол, өөрийнхөө зөв гэж бодсон салбараа л сонгож эртхэн суралцаарай гэж хэлмээр байна.

Хүн дуртай зүйлээ хийснээр амжилтанд хүрдэг гэж хэн нэгэн хэзээ нэгэн цагт хэлсэн байдаг, “хийх” гэдэг үгний цаана өдөр шөнөгүй бух шиг зүтгэх бус үүрэг хариуцлага болон эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг хэлдэг гэдэгт би гадаадад ажиллан суралцдаг олон найз нөхдийнхөө ярианаас энэ дүгнэлтэд хүрсэн юм. Өнөөдөр залуучууд эрхээ дэндүү сайн мэддэг болсон болохоор энэ тухай дурьдах шаардлага байхгүй байх. Харин та хариуцлагатай хүн мөн үү?

Хариуцлага гэж өөрийн сул талыг мэдэж, аливаа том систем (ажлын хамт олон)-ийн нэг хэсэг болж ажиллахдаа тэдгээрийг ухамсартайгаар засварлах юм.

            Хэрэв та цаг барьдаггүй бол, өглөө нилээн хэдэн минутын өмнө сэрж ажилуудаа амжуулдаг болсноор цаг барих боломжтой болох юм. Хэрэв та юмыг цагийг нь тулгаж хийх талтай гэдэгээ мэддэг бол ажлаа эртнээс хийж эхлээд бага багаар хийж дуусгах, өгсөн үүрэг даалгаварыг гурилдаад өнгөрөх биш сэтгэлээсээ хийх нь таны карьерыг жинхэнэ утгаар нь өсгөнө гэдгийг ойлгох гэх мэт тархиндаа ухамсрын жижиг дохионууд  бидний амьдрал болоод нийгмийн статусыг тэс өөр түвшинд аваачих боломжтой болчихож.

 

Нөгөө талаас хариуцлага гэдэг нь зөвхөн нэг хүний амьдралд нөлөөлөх бус бизнес болон хувийн харилцаанд 2 хүний харилцан ойлголцол болдог. Тиймээс аливаа уулзалт, хурал зэргийг томилсон бол та заавал очих ёстой. Үнэхээр амжихгүй байгаад үнэ цэнэтэй цагаа өөр зүйлд зарцуулахаас өөр арга олдохгүй байгаа бол уулзах гэж буй хүнийхээ үнэ цэнтэй цагийг өөрт тань зарцуулаад явж байна гэдгийг дахиад нэг бодоод үзээрэй. Надад ийм тохиолдлууд зөндөө гарч байсан “Тэдэн цагт уулзья” гээд цаг, хоёр цаг хоцорчихоод өөдөөс сонин сонин шалтгаан тоочоод уучилж ойлгохыг шаардсан “тэнэг” харц гаргаад л.. Амьдралд юу ч тохиолдож болно хэрэв амин чухал асуудал гарсан бол тэр дор нь залгаж нөгөө хүндээ хэлэх хэрэгтэй, ингэснээр тэр хүн ч бас цааш хийх ажилаа төлөвлөх боломжтой болно. Хүн өдөрт  9-10 цаг ажилладаг. Энэ бол богино хугацаа, бүтэн ажлын өдрөө танд зориулаад хүлээгээд сууна гэдэг бол утгагүй асуудал. Амжилтанд хүрэх гэж зорьж буй хүн ийм юм хийж нэрээ дэмий гаргаад хэрэггүй гэж зөвөлмөөр байна.

 

За тэгээд ирээдүйд их амжилтыг гаргахаар зорьж буй залуучууддаа амжилт хүсэж байна. Бид өнөөдөр нийгмийг хөдөлгөгч гол хүчин зүйл, тиймээс салбар салбартаа тэргүүлж, хариуцлагаа ухамсарлснаар бид маш тoм өөрчлөлтийг авчирч чадна. Алдах үе зөндөө гарна, тэр үед шантрахгүй байх нь бас нэг төрлийн өөрөө өөрийнхөө өмнө хүлээсэн хариуцлага юм шүү. Нийтлэлээ Английн ерөнхий сайд асан Winston Churchill -ийн дараах ишлэлээр дуусгамаар байна.

 

“SUCCESS IS THE ABILITY TO GO FROM ONE FAILURE TO ANOTHER WITH NO LOSS OF ENTHUSIASM”

Sir Winston Leonard Spencer Churchill –