What's New

UNISEX FASHION AND FEMINISM

hourani1

Хүн төрөлхтний хөгжлийн эхэнд хүй нэгдлийн үеийн загвар зохион бүтээгчид-ийн бодож бүтээсэн хувцас орчин үеийн “юнисекс” стильд ойр гэхэд нэг их буруутахгүй биз. Омгийн эрчүүд нь бөгсөн биеэ ороосон зүүлт, банзал, дал модны навчин бүслүүр зүүж байсан бол эртний египетчүүдийн бөгсөн биеэ тойруулан ороогоод бэлхүүсээрээ оосроор боон бэхэлсэн схенти гэдэг даавуун зүүлт зүүдэг байж. Фараонуудын схенти энгийн хүмүүсийнхээс даавууны чанараар өөр, харин  загвар нь ижил байжээ. Ассиричууд ноос болон маалинга эсвэл хөвөн даавуун канди гэх банзал, цамц өмсдөг байсан бөгөөд үүнийх нь уртаар эзнийх нь нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлж болдог байжээ. Тэгвэл анхны феминизмын давалгаа нь Шинэ-Зеланд улсад 1893 онд эмэгтэй хүн сонгох эрхтэй болсноор дууссан бөгөөд 1960-аад оноос энэ улс төр, эрх зүйн эрх олсон нь эмэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрснөөр 2 дахь давалгаа эхэлсэн гэдэг. Феминизмын давалгааг дагаж хувцасны шинэ стиль бий болж үс засалт нүүр будалт амьдралын хэв маягт нь өөрчлөлт орж  «La Garconne» эрэгтэй-эмэгтэй стиль бий болжээ. 1960-аад он хүртэл дэлхий дахинд эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хооронд маш их ялгаа байсан бөгөөд нийгэм, эдийн засаг болон улс төрийн үүрэг ролийг авч хэлэлцдэггүй байсан бөгөөд хэлэлцсэн ч жам ёсны гэж үздэг байв.

Гарсон стилийн дэлгэрэлтийг Коко Шанель ч зүгээр өнгөрөөлгүй эмэгтэй хувцсанд пиджак, сорочкан цамц, зангиа, жакет, пальто, кепкен малгайг нэвтрүүлж өөрөө ч үсээ богино тайрч, морин спортоор хичээллэх болсон. Энэ үед эмэгтэйчүүд эрэгтэй хүмүүс шиг хувцаслан, эрэгтэй хүмүүсийн гэх мэргэжлийг эзэмшин, спортоор хичээллэх болжээ. Хожим нь тэрхүү гарсон стиль юнисекс стиль болон өөрчлөгдсөн билээ. Мөн 1960-аад оныг сексийн эрин үе гэдэг бөгөөд загварын ертөнцөд график принтүүд ба минимализм, миний банзлууд, ботфорт гутлууд, хурц тод сумнууд, өтгөнөөр будсан нүдний будалт дахиад л давамгайлж байжээ. Сексийн хувьсгалын гэх тэр эринд бүгд дурлах үсний засалтыг ч тойрсонгүй. Бүсгүйчүүд Твигги, Брижит Бардо шиг үсээ янзлахыг охид бүсгүйчүүдэд санал болгож байжээ.

f250a0a0f2fc7bc3original ba393f808a2ce5b8original
Дэлхийн урлаг соёлын шинэ төрөл, техникийн дэвшил, эрх чөлөөт уур амьсгал, оюутнуудын тэмцэл гэх мэт зүйлс нөлөөлжээ. Энэ үед DEAD (үхмэл) стиль, панк стиль (гавлын ясан гэх мэт янз бүрийн чимэг зүүлт), мөн эрх чөлөөгөө илэрхийлэх хиппи хөдөлгөөн бий болж урт үсээр гангарж эрэгтэй эмэгтэй нь ялгагадахааргүй байсан ба 70-аад онд Ив Сен Лоран анх эрэгтэй ч эмэгтэй ч хүн өмсөж болох коллекци бүтээсэн бөгөөд зарим эх сурвалж юнисекс стилийг 90-ээд онд бий болсон ч гэж үздэг болoвч  90-ээд онд энэ загварын хандлагын цэцэглэлтийн үе гэж хэлж болох юм. Америкийн алдарт дизайнер Калвин Клайн эрэгтэй, эмэгтэй залуучуудад зориулсан шинэ коллекци толилуулж рекламны зураг авалтандаа загвар өмсөгч Кэйт Моссыг өмсүүлж харахад эрэгтэй эмэгтэй 2 бие галбираараа ч хувцсаараа ч ялгарахааргүй харагдуулж байсан бол хамгийн анхны юнисекс үнэртэнг Калвин Клайн 1994 онд  “CK” үнэртэй усаа гаргасан. Дараагаар нь Gianfranco Ferre 1995 онд “Gieffeffe”,  Giorgio Armani  “Acqua di Gio” , Bvlgari “Bvlgari Black” , “Bvlgari Green Tea” уснуудаа гаргажээ.

ck-e1384539145736

Товчоор юнисекс стилийн хандлагыг зарчимийн хувьд тодорхойлбол өөрийнхөө хүйсийг мэдэгдэх албагүй бөгөөд өргөн өмд, жинс, брюкэн өмд, хэлбэргүй хувцас, футболк, кед гуталыг голчилон сонирхох хувцлалт юм. Үсний засалтын хувьд эмэгтэйчүүд нь богино үс, эрэгтэйчүүд нь урт үстэй ч байж болох ба нүүрний будаг хэрэглэхгүй аль эсвэл будалтаа аль болох мэдэгдэхгүй, байгалын мэт сонгодог тандалт юм. Эрэгтэйчүүд нь нүүрэндээ анхаарч, сахалаа хусах, чамбай дүр төрхийг эрэлхийлж, эмэгтэйчүүд нь эрэгтэйлэг, зарим үед эршүүд төрхийг дамнадаг байв.

172480_1_468

Монголчууд угаас мода стилээс нээх хоцроод байдаг ард түмэн биш гэдэг нь юнисекс загвараас харагдаж байна. Сүүлийн үед манай монгол загвар зохион бүтээгч нар ч энэхүү урсгалыг ихээхэн сонирхож юнисекс коллекц болон загваруудаа ар араас нь гаргаж байгаа билээ. Харин залуучууд, бүсгүйчүүдийн хувьд ч энэхүү стилийг ихээхэн дагаж сонирхох болсон бөгөөд өтгөн хөмсөг, шагай татсан брюкен өмд, халимаг үсний засалт, нэвсгэр цамц гээд бүхий л сонин содон зүйлсийг хэрэглэх болсон.